\”Exclusive” компанийн захирал
Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын албаны дарга Д.Бадамаас \”цагаан хадаг”
барин уучлалт гуйсан тухайгаа жиргэжээ. Энэ талаар Д.Бадам \”Үнэн. Өчигдөр
хуралтай байх үеэр цагаан хадаг бариад ороод ирсэн. Өмнө нь болсон хар муу
зүйлсийг ингээд мартацгаая, эвлэрье гэсэн. Би хариуд нь хэвлэлээр намайг болоод
татварын албыг чи багагүй гүтгэсэн. Надад хадаг бариад яахав. Энэ бүхнээ
хэвлэлээр албан ёсоор засч залруулж гэж хэлсэн” гэх тайлбарыг өгчээ.
Харин Г.Майцэцэгийн
хувьд өөрийн твиттер хуудсаар нэг удаа жиргэснээс өөр хэвлэл мэдээллээр
алдаагаа залруулж, уучлалт гуйсан зүйл алга байна.
Амар