МҮЭХ-ноос эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн
нөхцөлд автобензин шатахууны үнийг хямдруулах арга хэмжээг нэн даруй авч
хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, иргэдийн бодит орлогыг
хамгаалах чиглэлээр шаардлага хүргүүлсэн билээ.
Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын
газрын дарга Л.Раднаасүрэнгийн МҮЭХ-нд ирүүлсэн хариуд,
…Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн
13,2,4-т заасны дагуу аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох
үйл ажиллагаанд салбарын яам оролцох боломж хязгаарлагдмал байгаа ч, үнийг
тогтвортой байлгах, улмаар бууруулахад анхаарч ажиллаж байна.
Алслагдсан аймаг, орон нутгаар импортлогдож буй
шатахууны онцгой албан татвараас чөлөөлснөөр 2015 оны эхнээс баруун бүсийн
аймгуудад жижиглэнгээр борлуулах шатахууны үнэ дунджаар 150 төгрөгөөр буурсан
байна.
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж
ахуйн нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж буй шатахууны литр тутмын үнэ 300 гаруй
төгрөгөөр буурч 1390 орчим төгрөг болсон байна. Мөн 2015 оны 9 дүгээр сараас
эхлэн хотын захын дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаас эхлэн
жижиглэнгээр борлуулж буй үнэ литр тутамд дунджаар 60 төгрөгөөр буурч байгааг
хэлэхэд таатай байна гэжээ. Үнэхээр шатахуун литр тутамдаа 60 төгрөгөөр буурсан уу. Эсвэл албаны хүн
буулгахаар төлөвлөж байгаагаа андуураад хэлчихэв үү.
А.Аюуш