Өөрийн аав, Холливудын жүжигчин, Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварценеггерын хажууд түүний хүү Патрик өрөвдөлтэй харагддаг билээ. Саяхныг хүртэл ийм л байсан.
Тэгвэл одоо бялдаржуулах урлагийн тамирчин асан аав нь хүүгээ хүдэр чийрэг эр болгохоор шийджээ.
Хэд хоногийн өмнө Арнольд хүүгээ өглөө эртлэн сэрээгээд дасгал хийхийг шаарджээ. Тэр өдөр Патрикийн төрсөн өдөр тохиосон ч аав нь түүнийг халуун хөнжлөөс нь татаж гаргасан аж.