“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ”-г баталсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолтой холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлан шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хуралдлаа.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэлээр ахлуулсан тус ажлын хэсгийн хурлаар 12 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн сан, даатгуулагчдаас ирүүлсэн гомдол, саналыг судалж, санал боловсруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл сонгох, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоох аргачлалын төсөл боловсруулах ажлын явцтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв.
Хурлаас эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл сонгох, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоох аргачлалыг яаралтай баталж, аргачлалын дагуу 12-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, төслийг холбогдох талуудыг оролцуулсан өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт үүрэг болголоо.