Шилэн данснаас болж төрийн байгууллагууд
шившгээ тарьж байна. Бүр сүүлдээ \”идэж ууж, аялж, зугаалж ханахгүй байна уу”
хэмээн иргэд ундуйцаж эхэллээ. Шилэн дансны хуулийн зорилго нь л энэ. Шил шиг
тунгалагаар төсвийн хөрөнгийг хэрхэн үрэн таран хийж байгааг иргэд, татвар
төлөгчид харах боломж бүрдсэнд талархаад барашгүй. Гэвч манай төрийн байгууллагууд,
түшээд төсвийн хөрөнгийг үрж, зарцуулж, түүнийгээ ичиж зовохгүйгээр олон нийтэд
мэдээлсээр байх юм.
Жишээ нь Батлах хамгаалах яам энэ есдүгээр
сард 16 тэрбум төгрөгийг гадаад томилолт, 72 сая төгрөгийг онгоцны билетийн
авахад зарлагаджээ. 16 тэрбум төгрөгийн үнэтэй гадаад томилолт гэж юу байх вэ.
Эсвэл 16 сая гэж бичих гээд орон андуурч бичив үү.
Магадгүй манай батлан
хамгаалах яамныхан сар руу, ангараг гариг руу томилолтоор явдаг болчихсон ч
байж мэдэх юм.
Амар