НӨАТ-ын урамшууллын азтанг тодруулах ээлжит сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш /2020.01.19/19.10 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэн та 2019 оны арванхоёрдугаар сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах эрхтэй болох юм. 2019 оны арваннэгдүгээр сарын тохиролд цахим татварын системд бүртгүүлсэн 26,307,511 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 20
1 сая төгрөгийн 228
100 мянган төгрөгийн 2380
30 мянган төгрөгийн 23602 баримт тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан болсон юм.