“Бид уучлахгүй” иргэний хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн хэмээн мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарыг шалгуулахаар АТГ-т хандсан билээ. Тэгвэл дөнгөж сая энэхүү асуудлыг УИХ-ын ёс зүйн дэд хорооны хурлаар авч хэлэлцлээ. Тус хаалттай хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар хороон дарга Б.Бат-Эрдэнэ “Манай хороонд “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэх Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын асуудлаар хандсан.
Хуралдаанд ёс зүйн зөрчилтэй холбогдсон гишүүдийг өөрсдийг нь байлцуулан тайлбарыг авсан. Ингээд дэд хорооны гишүүдийн 3/2-ын саналаар ХОМ-тэй холбоотой техникийн алдаа гарсан гэж үзсэн. Мөн нэр холбогдсон гурван гишүүнд зөвлөмж хүргүүлэхээр болсон” хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын ёс зүйн дэд хороонд М.Энхболд, С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд харьяалагддаг ажээ.