Монгол улс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон олгож, мөнгөн урамшуулал өгдөг билээ. Тэгвэл энэ удаагийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгохоор ажиллаж байна хэмээн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас мэдээллээ. “Алдарт эх”-ийн I одонтой эхэд жилд нэг удаа 200 мянга, II одонтой эхэд 100 мянган төрөг олгодог.
Өнгөрөгч онд Засгийн газраас 224 мянган алдарт эхэд 29 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Монгол улсад жилд дунджаар 4500 орчим эх шинээр “Алдарт эх”-ийн одон авах болзол хангадаг юм.