Рэпийн домог Тупак Шакур одоо ч амьд хэмээн Дэйвид Майерс гэдэг нэртэй цагдаа мэдэгдэж бөөн дуулиан дэгдээлээ.
Тупак Шакур (1971-1996) бол мөнхөд дурсагдах түүх, хөшөө босгосон анхны рэппер. \”Rolling Stone\” сэтгүүл түүнийг \”Бүх цаг үеийн хамгийн агуу 100 дуучин\” жагсаалтад оруулж байсансан.
Эргэн сануулахад, 1996 оны 9-р сарын 7-нд Лас-Вегас хотын стриптиз клубын гадаа Шакурын машин руу буудсан юм. Тэгэхэд Шакур хүнд шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнийг зориуд коомд оруулсан ч амийг нь аварч чадаагүй. Шакур 9-р сарын 13-нд нас барж, түүний шарилыг чандарлажээ. Тэгээд Тупакийн чандрын хагасыг найзууд нь марихуантай хольж татсан билээ.

Мөрдөгч Дэйвид Майерс тэр үед энэ хэргийг мөрдөж байсан. Харин одоо тэр шоконд оруулам мэдэгдэл хийлээ. Майерс одоо өөрөө эмнэлэгт үхлийн ирмэг дээр дэнжигнэж байхдаа \”Миний юу хийснийг дэлхий мэдэх ёстой. Надад ичмээр байгаа ч би энэ талаар үнэнийг дэлгэхгүйгээр үхэж чадахгүй нь\” хэмээжээ.
Тупак үнэндээ үхээгүй, өөрийгөө үхсэн гэж итгүүлэхээр бүхнийг зохион байгуулсан гэнэ. Тэрээр энэ хэрэгт оролцсон хүмүүст 1,5 сая доллар төлжээ. \”Тупакийн үхэлд буруутгагдсан Шуг Найт бол үнэндээ миний туслах байсан\” гэж мөрдөгч Майерс хэлжээ.
Хэрэв энэ үнэн бол Тупак одоо 44 настай хаа нэгтээ хорвоогийн тоос хөдөлгөж яваа гэсэн үг. Гэхдээ яагаад залуу, амжилттай явах үедээ рэппер гэнэт ийм эрт тайзнаас сайн дураараа явсан байж таарах билээ? Та юу гэж бодож байна. Мөн түүний найзууд болох \”Outlawz\” хамтлагийн залуус хэний чандрыг татсан бэ?

www.mnews.mn