Дэлхий нийтээр тархаад буй корона вирусийн халдвараас сэргийлэх гэж бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.
Гадаадад байгаа иргэд хүртэл хандив цуглуулж, амны хаалт илгээж байхад дотооддоо үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх, эрүүлийг хамгаалах чиглэлийн байгууллагууд гар хумхин сууж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их төгөл ХХК-иас хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулж, сайн дурын ажил зохион байгуулсан байна.
Тодруулбал тус дүүргүүдийн эмнэлэгт эмчлүүлж буй бага насны хүүхэд, ахмад настнууд, мөн өвчитнүүдтэй байнга харьцдаг эрсдэлт бүлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад 52.5 сая төгрөгийн үнэ бүхий 7000 ширхэг амин дэмийг хандивлажээ.
Аймшигт өвчин битгий орж ирээсэй гэж залбирч суухын оронд дор бүрнээ дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх, гэр бүл, байгууллага хамт олноо, цаашлаад нийгмээ хамгаалахын чухлыг тус ажлыг санаачлагчид онцолж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагуудаа уриалж байна.
“Их төгөл ХХК шиг нийгмийн хариуцлагаа ухамсарлая” эм ханган нийлүүлэгчид ээ!