Ogilvy & Mather зар сурталчилгааны агентлаг Хонг конгод нэгэн сонирхолтой ажиллагаа явуулж эхэлжээ.
Тэд хүний гудамжинд хаясан хогноос (бэлгэвч, ундааны сав, тамхины иш зэрэг) ДНК-ын шинжилгээ авч эзнийх нь нүүр царайг тодорхойлоод сурталчилгааны самбар дээр гаргах болсон байна.
Өөрөөр хэлбэл эзнийх нь шүлс, үрийн шингэн зэргээс царай зүсийг нь тодруулж самбар дээрх хог хаягч этгээдийн дүрд тоглуулж байна гэсэн үг.
Яг эзэнтэйгээ хэр адилхан дүр гарч ирж байгаа нь тодорхойгүй ч хүмүүсийг ил задгай хог хаяхаас зайлсхийдэг болгоход үр дүнтэй арга гэж үзэж байгаа юм байна.
эх сурвалж: everyday.mn