Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогджээ.
Хуралдааныг хаалттай явуулах юм байна. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотой ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Цагаан сарыг цуцлах саналтай байгаагаа иргэний хувиар цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэж байсан.
Тиймээс Онцгой байдлын хуралдаанд салбарын сайд саналаа оруулж хэлэлцүүлэх магадалттай юм.