Хотын даргын шийдвэрийг мушгин гуйвуулж, ахмадуудыг Сар шинээр дайчлан гудамж талбайд эргүүл хийлгэнэ, ЦЕГ-аас дрон нисгэж гудамж талбайг хянана гэх үндэслэлгүй ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо.
Коронавирусаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Засгийн газар, ЭМЯ, ОБЕГ, НЗДТГ, НОК-оос олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ.
Энэ хүрээнд олон нийтэд үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэхээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид маань цаг наргүй ажилалж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Гэвч мэдээллийн эх сурвалжаа нягтлаагүйгээс болж олон нийтэд хэд хэдэн чиглэлээр ташаа мэдээлэл хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, НОК-оос сар шинийн баярын өдрүүдэд төрийн албан хаагчид хариуцлагатай жижүүрээр ажиллах, гудамж талбайд эргүүл хийх шаардлагатай гэсэн
Эдгээр мэдээлэл огт үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс албан ёсоор мэдэгдэж байна
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс