1) Зөвхөн ууланд авирах үед \”анд нөхөр\” -ийн тус дэм байдгийг эсвэл байдгүйг гүн гүнзгий, тодоос тод мэдэрдэг учраас:
2) Зөвхөн ууланд авирч явах үед л хүн өөрийгөө энэ ертөнц дээр цор ганцаараа гэдгээ мэдэрдэг. Түр хугацаагаар туйлын ганцаардалд орох ч бас сайхан амттай шүү:
3)Зөвхөн ууланд авирч явахдаа Та бусдаас илүү хамгийн холыг харж, хязгааргүй уудмыг мэдэрдэг:
4)Хүний гараар бүтээсэн хамгийн өндөр байгууламжаас өндөрт зогсоод \”би бол хамгийн жижигхэн өт, хорхой юмаа даа\” гэж бодох нь бас нэг шалтгаан болдог:
5) Байгаль дэлхийтэйгээ ихэрлэж, түүнд ууссан мэт сэтгэгдэл төрдөг.
6) Өөрийнхөө сул талыг ялан дийлж, өөрөөрөө бахархах сэтгэл туйлдаа хүрдэг.
7) Шинэ оргилд түрүүлж гарах эсвэл шинэ зам гаргаж, түүхэнд нэрээ үлдээх боломж ихтэй
8) Хамгийн бага зардалаар хамгийн их зүйлийг олж мэдэх боломжтой.
9) Хамгийн их дурсамж үлдээж, шинэ мөрөөдөлд дахин мансуурах боломжийг олгодог \”хар тамхи\” лугаа адил
10) . Ийнхүү шалтгаанууд цаана нь хэд ч байж болно. Та бүхэн цаашаа үргэлжлүүлж болно. Хүн бүрийн шалтгаан өөр өөр байж болох тул цааш нь орхилоо.