Австрали Улсад ажиллаж, амьдарч буй Монгол бүсгүй тус улсын давуу талын тухай өөрийн цахим хуудаснаа бичжээ. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээлэл байх болов уу гэж үзэн мэдээллийг хүргэж байна. Авах гээхийн ухаанаар хандаарай.
1. Австралид сурч буй олон улсын оюутан хэнч байсан $1000 ын лимиттэй зээлийн карт авах боломжтой байдаг – тухайн хэрэглэсэн мөнгөө 50 хоногийн дотор буцааж төлж болно.
2. Харин Австралийн иргэний хувьд ажилгүй байсан ч ихэнх банкнаас $5000 зээлж аваад ажилтай болсон үедээ төлөх боломжтой байдаг.
3. Хэрвээ та ажил хийдэг бол байр зээлээр авахад их хялбар. Гэхдээ урьдчилгаа мөнгө болох 5-аас 30 хувиа цуглуулсан тохиолдолд. Энд байрны зээл авах гэж байгаа иргэн болон банкыг хооронд нь холбож өгөөд банкнаасаа урамшуулал мөнгө авдаг бизнес байдаг. Харин Монголд юу вэ зээл авах гэж байгаа бид нар банkны ажилтанд бэлэг сэлт өгч, таньдаг мэддэг хүн амьтан байна уу гэж хайгаа л …
4. Энд байрны зээл жилийн 3,6% аас 4,5% ын хүүтэй байдаг. Хүн боломжтой бол хэдэн ч байрны зээлтэй байж болно.
5. Санхүүгийн тайлангийн үеэр хүн бүр худалдан авалт хийсэн зүйлсийнхээ татварын буцаалтыг авдаг.
6. Австралийн иргэн ажилгүй байгаа тохиолдолд улсаасаа 7 хоног бүр $300 – $480 тэтгэмж маягаар авдаг.
7. Банкууд үйлчлүүлэгчээ хаан аятай хүндэлж цай, кофе, ус, жүүс, чихэр, печенээр үнэгүй дайлдаг.