Дэлхийн 37 улсад тархаж, иргэдэд агаар дуслын замаар халдварлах аюулыг буй болгоод байгаа шинэ коронавирусын /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэйгээр өргөтгөсөн хуралдаан хийж, тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа.
Захирамжийн агуулга нь нийслэлийн иргэдийг коронавирусын халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.
Захирамжид:
-Улаанбаатар хотруу орох, гарах автомашины хѳдѳлгѳѳнийг 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл үргэлжлүүлэн хориглох
-Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох
-Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
-Шинэ коронавирусын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах
– Ресторан пабын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахыг зѳвшѳѳрѳх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.