Солонгосын Чэжү хотын Үндэсний үйлдвэрлэл хариуцсан захирал Park Seong-Yeun, Халла их сургуулийн доктор Young-Ju нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтаар хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр Чэжү хотын захиргаатай хамтарч ажиллах талаар санал солилцов. Чэжү хотын төлөөлөгчдийн зүгээс уламжлалт хоол хүнсний чиглэлд харилцан туршлага солилцон нэгдсэн сургалт зохион байгуулж, хүнсний үйлдвэрлэлийн техник технологийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Уг саналыг Улаанбаатар хотын захиргаанаас дэмжих боломжтойг дуулгасан. Мөн хүнс, худалдааүйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр ажилладаг байгууллагуудыг чадваржуулахад анхаарч, хүнсний аюулгүй байдал, зөв хэрэглээг хэвшүүлэх талд хамтран ажиллах боломжтойг хэллээ гэж
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.