Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр тэрээр, “Хуулийн байгууллагаас зугтаасан Ц. Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг олж ирэх хэрэгтэй.
Ц.Элбэгдоржийн найзууд нийлж “Нэгдмэл найзуудын холбоо” гэж байгуулаад оффшор бүсээс мөнгө угаасан нь нотлогдсон. Үүнээс болж тэр эх орондоо ирэхгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирнэ гээд байсан хаана байна. Ямар удаан хуралд суудаг юм бэ. Four seasons гээд таван одтой зочид буудалд амьдраад зургаан сар болж байна” гэв.