Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал хүч авсаар байна. УИХ-ын гишүүн Г.Уянга
Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа. Энэ бичигт \”Шударга
ёс” эвслийн бүлгээр Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү, МАН-аас Ж.Энхбаяр,
Б.Бат-Эрдэнэ, АН-аас Р.Амаржаргал, Ж.Батзандан, бие даагчид болох
Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын арван гишүүн гарын үсгээ зураад
байсан.
Тэгвэл МАН-ын
бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нэгдэж уг бичигт гарын үсэг зурахаар болсон.
Гэхдээ \”Би биш, бид гарын үсэг зурна” гэж тэрээр
мэдэгдсэн юм. Чухам МАН-аас хэчнээн гишүүн уг бичигт гарын үсэг зурах нь
одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ хуульд зааснаар хамгийн багадаа 19 гишүүний гарын үсгийг цуглуулснаар
УИХ-аар уг асуудлыг хэлэлцдэг. Тэгэхээр МАН-ын 9 гишүүн дээрх 10
гишүүн дээр нэмэгдэхэд л Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжтой
болох юм.
Ерөнхий сайд МАН-ын
гишүүдийг Засгаас \”хөөж” дургүйг нь хүргэсэн. Тиймээс 9 байтугай гишүүд гарын
үсэг зурах боломжтой. Эндээс Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газрын огцрох
өдөр хаяанд иржээ гэж дүгнэж болохоор байна.
Өөрөөр хэлбэл, Шийдлийн Засгийн газрын насыг тоолж байсан хүмүүс \”сүүлийн үзэгдлээ
оржээ” гэж хэлж болно. АН дотроо тэмцэлтэй байгаа. Мөн УИХ-ын дарга,
Ерөнхий сайд хоёрын хооронд үл ойлголцол бий болж, нэг нэгнээ үгүйсгэх болсон.
Үүнийг сөрөг хүчин овжиноор ашиглах нь мэдээж. Ер нь УИХ-д Ерөнхий сайдын гэх
нэг ч хүн байхгүй болчихсон хэмээн жиргэх боллоо. Бүрдэх үедээ тулсан \”Шударга
ёс” эвслийн бүлэг урвачихгүй бол бас ч найдвар бий. Гэхдээ л олонхийн саналаар
асуудлыг шийдвэрлэдэг учраас Н.Алтанхуяг ахын туулсан замаар зураас татуулахгүй
гэх баталгаа алга.
Ч.Сайханбилэг
буланд шахагдчихаад байгаа. Н.Алтанхуяг ч Ерөнхий сайд байхдаа буланд шахагдаж,
эцсийн мөчид намдаа ч мэдэгдэлгүй МАХН-тай гэрээ байгуулснаар \”хойдохоо уншуулсан”.
Ч.Сайханбилэг ч энэ замаар алхаж байгааг журмын нөхөд нь нэг биш удаа хэвлэлээр
хэлээд авна билээ.
Намрын чуулган
эхэлмэгц Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал орж ирэх вий гэсэн айдас
иргэдийн дунд байна. Уг нь иргэд сайд, дарга огцруулах асуудлаас үнэндээ
залхаад байгаа. Гэвч Ерөнхий сайдын гаргаж буй шийдвэрүүд иргэдийг туйлдуулж
байгаа учраас дэмжлэг авах нь юу л бол.
Гэтэл Шийдлийн
нэртэй Засгийн газрыг харин ч удаан тэслээ хэмээн ярих хүмүүс байна. Уг нь
сонгуульт дөрвөн жилийн хугацаа дуусах цөөхөн сар үлдээд байдаг. Гэвч энэ
үлдсэн хугацаанд амжиж дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо
орохгүй бол болохгүй болчихсон бололтой юм.
Амар