Өршөөл үзүүлэх тухай хуульд
хамрагдах хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон зохион байгуулалтын бусад арга
хэмжээний зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг
хэрэгжүүлэх явцад 676 хүнд хувцас олгох, суллагдсан 1537 хүнийг орон нутагт нь
хүргэх, тухайн орон нутагтаа суллагдах 725 хүнийг орон нутгийн цагдаагийн
байгууллагад хүлээлгэн өгөх зэрэг зохион байгуулалтын ажил байгаа аж. Харин эдгээр ажлыг
гүйцэтгэхэд нийт 155.1 сая төгрөгийн зардал
шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Амар