Сангийн Яамнаас маргааш буюу 2016.09.14-ны өдөр 155 тэрбум төгрөгийн дотоодын бонд арилжих юм байна. Гэхдээ энэ удаа зөвхөн Монголбанкаар дамжуулж зарахаар болжээ. Өөрөөр хэлбэл энэ арилжаанд хөрөнгийн бирж оролцохгүй юм байна. Тус бондын жилийн өгөөж 17-19 хувь байх болов уу хэмээн үнэт цаасны мэргэжилтэн тайлбарлаж байна.