Он гарсаар 19 аймгийн, 96 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 674 тохиолдол бүртгэгдсэн байна. Эпидемиологийн 35 дахь долоо хоногт өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ.
Үүнээс ХР-ын 420 сэжигтэй тохиолдлын 180 (43.2%), ХЭ-ын 166 сэжигтэй тохиолдлын 49 (29.5 хувь), ХБ-ын 88 сэжигтэй тохиолдлын 65 (76.5 хувь) тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна.