Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн бий. Үүний:
84.6 хувь нь эрэгтэй,
15.4 хувь нь эмэгтэй.
46 хувь нь 18-45 насны,
43 хувь нь 45-59 насны,
9 хувь нь 60-аас дээш насны хүмүүс.
Үүнээс үзвэл хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлээс ийм иргэдийг тусгаарлах байранд байлгаж, хоол хүнс болон хувцсаар хангах гэх мэтээр халамжилж ирсэн.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх, орон гэргүй иргэдийг байрлуулдаг тусгай төвд одоогийн байдлаар 150 иргэн байна. Энэ төв орон гэргүйчүүдэд хүрэлцэхгүй байгаа тул халамжийн шинэ төв байгуулах ажлыг энэ долоо хоногоос эхлүүлэхээр болсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Тэрээр “Эдгээр иргэдийг тусгаарлалтад хэд хонуулаад гаргах бус, сургаж, дадлагажуулан нийслэлийн ногоон байгууламж, хот тохижилт зэрэг бүтээлч ажилд татан оролцуулж, цалин хөлс олгон, нийгэмшүүлэх шаардлагатай байгаа. Иймд тэдэнд зориулсан төв барих ажлыг эхлүүлж ба