Өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр БНСУ-ын зүүн өмнөд хэсгийн нутгуудад 5.8 магнитудын газар хөдлөлт болсон. Тодруулбал, тус улсын Улсан, Кёнсан, Кёнжү, Кёнбүгд, Бучеон, Тэгү, Гённам зэрэг хотуудад 19:45-19:58 цагийн хооронд 4.3-5.8 магнитудын хүчтэй газарт хөдлөлт боллоо гэж Олон улсын цаг уурын байгууллагууд мэдээллэсэн.
Тэгвэл манай улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас тус газар хөдлөлтөд нийт 16 иргэн өртөж бэртсэн бөгөөд тус улсад амьдарч байгаа Монгол Услын иргэн өртөөгүй гэдэг мэдээллийг өглөө. Тодруулбал, Кёнсан хотод 8 хүн, Кёнбүгд хотод 5 хүн, Тэгү хотод 2 хүн, Чоннам аймагт нэг хүн бэртсэн гэх мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өгч байна.