“Нэткапитал” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Д.Сүндий гэгч сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө цахим хуудаст өөрийгөө багагүй таниулж амжсан нэгэн. Түүнийг “гэр бүлийн хүчирхийлэгч” болохыг баталсан баримт хүртэл дэлгэгдэж байв.
Энэ асуудал нь цагдаад шалгагдаж байсан учир СЕХ Д.Сүндийг сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байсан удаатай.
Гэвч нөхөн нэр дэвшүүлэх хугацаанд буюу 05-р сарын 26-аас 06-р сарын 01-нийг хүртэлх хугацаанд түүнийг “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигчээр бүртгэжээ. Уг нь тэрбээр АН-аас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан билээ. Гэвч нам нь түүнд тойрог өгөлгүй, олон жил усалсан тойргийг нь өөр хүнд өгсөн байдаг.