2020 оны Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшиж буй “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай гэр бүлийн хамт Тайланд улсад гацаад дөрвөн сар болж байна.
Түүний эхнэр “гадаадад гацсан монголчууд” гэх фейсбүүк группэд тун идэвхтэй байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг буруутгаж, шүүмжилсээр байгаагийн цаад шалтгаан нь нэр дэвшигч гадаадад гацаж, сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой байсан аж.
СЕХ Л.Гүндалайг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэхийг нь олгосон байтал нэр дэвшигч нь хилийн цаана гацчихаад байгаа нь үнэхээр сонирхолтой. Асуудал хэрхэх бол … ?