2020 оны 1-р сарын 26 нд болсон нисдэг тэрэгний ослын улмаас амь алдсан Коби Брайантын эхнэр Ванесса Брайант нисдэг тэрэгний компани болох “Island express helicopter inc” компанийг буруутай хэмээн шүүхэд өгөөд байсан билээ.
Ванесса эдийн засгийн болон эдийн засгийн бус хохирол гэсэн өөр хэд хэдэн зүйлээр нисдэг тэрэгний компанийг буруутай хэмээн үзэж нэхэмжлэл гаргаад байсныг шүүх эхний байдлаар гаргасан гомдол үндэслэлтэй хэмээн үзжээ.
Ийнхүү хэдэн зуун сая долларын нэхэмжлэлийг тухайн компани төлөх шаардлага гарч магадгүй болж байх шиг байна. Нэхэмжлэлийн мөнгөний тоо тодорхойгүй ч Кобигийн ирээдүйд олох байсан орлогоны хэмжээгээр тооцогдох болно гэсэн албан ёсны бичиг баримтийг ирүүлжээ.