Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Ингэхдээ түүний гэм бурууг шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны 10.00 цаг болгон хойшлуулав.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгчөөсөө татгалзсан юм байна. Иймээс шүүх өмгөөлөгчийг хэрэгтэйгээ танилцах боломжоор хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлууллаа гэж мэдэгдлээ. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг зургадугаар сарын 12-13-нд шилжих шөнө цагдан хоригдсон юм.