Германы хуулийнхан өдгөө 91 настай эмэгтэйг нацист дэглэмийн үед Аушвицийн хорих лагерьт 260 мянган еврей үндэстнийг хөнөөхөд гар бие оролцсон гэх үндэслэлээр эрүү үүсгэн, шалгаж эхэллээ. Энэ тухай Гуардиан сонин мэдээлсэн байна.
Польшийн орчимд байсан фашист Германы Аушвиц-Биркенау хорих лагерьт мянга мянган еврейчүүдийг үй олноор нь хөнөөсөн хэргийг зарим эзэд өнөөг хэр нь амьдарсаар байсны нэг нь Шлешвиг Холстейн Хэйнз юм.
Түүнийг өнгөрсөн хугацаанд нэрээ өөрчлөн нууцлаг амьдарч байсныг Германы тагнуулууд олон жил мөрдөн хөөсний эцэст илрүүлсэн аж. Одоо түүнийг Берлин хотод нацизмын төлөө үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдыг шүүн таслах газар хүргэсэн бөгөөд зарим баримтуудыг нь үндэслэн яллах болно гэж Германы хуулийнхан мэдээлжээ.
Шлешвиг Холстейн Хэйнз 1944 оны дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл Аушвицийн хорих лагерьт бөөнөөр хороох газрын зохицуулагчаар ажиллаж байсныг түүхэн баримтуудаар нотолсон гэнэ.