Афины олимпийн
хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат
тамирчин Хашбаатарын Цагаанбаатар албан ёсоор зодог тайллаа. 2015 оны
Астанагийн Дэлхийн аварга түүний сүүлчийн тэмцээн байв. Энэ тэмцээнд аваргаа
бататгаж чадаагүй дээ тэрээр их гонсгор байгаа. Гэвч Монгол түмнийхээ баяр
бахдалыг төрүүлсэн сайн тамирчин гэдэгтээ хэн ч маргахгүй. Тэр олон жил тасраад
байсан итгэл найдварыг эх орондоо авч ирж, төрийнхөө далбайг Афины тэнгэрт
мандуулж чадсан.
\”Мартагдаад байсан”
Монголын жудочдыг түүний ялалтаас хойш дэлхий үнэлж эхэлсэн.
Гэхдээ \”Цагаанаа”
эх спортоо, жудо бөхөө орхиогүй. Харин ч Монголын жудочдоо тив, дэлхий, олимпийн
аварга, өөрийн хүрч чадаагүй оргилд хүргэхийн төлөө бие сэтгэлээ зориулж
ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
\”Астанагийн
дэлхийн аварга”-аас ирээд холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагчидтайгаа зөвлөлдөж
байж, зодог тайлж, дасгалжуулагч болох шийдвэрийг гаргасан гэв.
Дарханы хүү 20
гаруй жил их спортод хөлс хүчээ зориулж, хөдөлмөрлөсөн. Одоо ирээдүй хойч үеэ
бэлтгэх ажилд биеэ сэтгэлээ зориулахаар болж байна.
Тэрээр зодогоо
тайлсан ч жудогийн татамигаасаа холдохгүй гэсэн урам зоригтойгоор шигшээ
багтайгаа бэлтгэлээ хийж байна. Гэхдээ энэ удаа өөрийгөө бус, олон тамирчинг
тив дэлхийн тэмцээнүүдэд бэлтгэх хариуцлагатай албанд томилогдлоо.
Монгол түмний
бахархал, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартаа дасгалжуулагчийнх нь ажилд өндөр
амжилт хүсч, шавь нар нь төрийнхөө дууллыг олимпийн дэвжээнээ олон удаа эгшиглүүлэх
болтугай гэж хүсэн ерөөе.
А.Аюуш