Б.Үнэнбат нь Улсын
Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад албан
тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч үндэслэлгүйгээр халсан хэмээн УЕПГ-ыг шүүхэд
өгөөд байсан юм. Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүх Б.Үнэнбатын
шаардлагыг хангах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Харин Улсын дээд шүүх уг
хэргийг хэлэлцээд Б.Үнэнбатын талд шийдвэр гаргасан байна.
Тодруулбал,
Б.Үнэнбатыг УЕПГ-ын ТГ-ын даргаар эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны
цалинг нөхөж тооцох гэсэн шийдвэрийг гаргажээ.
Б.Үнэнбат нь одоогоор Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах
газрын даргаар ажиллаж байгаа. Харин УЕПГ-ын Тамгын газрын даргаар хурандаа
Ц.Ариунбуудай ажиллаж байгаа юм.
Амар