Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог байгуулжээ.
Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа 14 яамд байхаар хуульд тусгасны дотор спортын салбар багтаагүй. Учир нь Ерөнхий сайд спортын салбарыг өөрийн мэдлийн агентлаг болгохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл Биеийн тамир, спортын газрын нэрийг өөрчилж, Биеийн тамир, спортын улсын хороо нэрээр Ерөнхий сайдын мэдлийн агентлаг байгуулахаар тусгаж байсан билээ.