Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа эхлүүлжээ. Тэрбээр иргэдийн гомдлыг онлайнаар буюу (Facebook, Twitter)-ээр хүлээн авах системийг хийж эхэлжээ.
Энэ талаар өөрийн цахим хаягтаа
1.Төр өөрөө хувийн хэвшлийн гол өрсөлдөгч болсон
2.Жилдээ дунджаар 280 орчим сая доллар мэдээлэл, технологийн чиглэлээр Монгол улсад эргэлдэж байна. Түүний ихэнх нь гадны төсөл хөтөлбөрүүд бөгөөд эргээд гадагшаа урсаж байгаа.
3.Мэдээлэл технологи, блокчейн асуудлууд эрхзүйн бодлогын зохицуулалт муу, тодорхой хуулиудад нарийвчлан заагдаагүй
4.Хяналт шалгалтын байгууллагуудад мэргэжлийн улсын байцаагч ажилладаггүйтэй холбоотойгоор аливаа гомдол шийдвэрийг цаг алдалгүй зөв гаргаж чаддаггүй гэх мэт саналуудыг шийдвэрлэнэ” гэжээ.
Мөн түүнчлэн “Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй. Бид хэрэглэгчийг гомдол гаргасан цагт биш гомдол гарахгүй нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэдгээ тодотгожээ.