Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг ирэх оноос 6 хувь болгож бууруулна. Мөн орон нутагт инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бүрэн шийдсэн амины орон сууц барих айл өрхүүдэд ипотекийн зээл олгох ажлыг судалж байгаа талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ.