Даваа гарагт орон нутгийнх цагаар 19 цагт уг барилга нурж эхэлсэн байна. Энэхүү нуранги нь хоёр хүний аминд хүрээд байгаа бөгөөд дор хаяж 18 хүн хог хаягдлын дор байгаа аж. Мумбайгаас 170 км-ийн зайтай орших Махад хотод байрлах тус хотхонд 47 орон сууц байсан байна. Энэ барилга нь 10 орчим жилийн настай байсан ба нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: BBC