Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Далай ээж 1”, “Далай ээж 2” зочид буудлынхан байгаль орчны холбогдох хууль, журам зөрчин, Хөвсгөл нуурыг бохирдуулсан нь шалгалтаар тогтоогджээ.
Тодруулбал, тус тосгоны эдэлбэр газар буюу усан замын зогсоолын урд байрлах дээрх буудлынхаа хийн шахуургаар бохироо урсгаж, нуур руу асгадаг байсныг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан олж илрүүлсэн байна.
Одоогоор зөрчил гаргасан буудлын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хэргийг шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад хандаад байгаа аж.