Японы засгийн газар коронавирусын тахлын эсрэг үйл ажиллагааны хүрээнд нэмэлт 13 орноор аялахаас зайлсхийхийг ард иргэддээ уриалжээ. Лхагва гарагт эдгээр 13 улс орнуудыг Аялал жуулчлалын 3-р түвшний зөвлөмж, анхааруулгын жагсаалтад оруулсан ба энэ жагсаалтад 146 улс орон, бүс нутгийг аль хэдийн оруулсан байгаа аж.
Тус анхааруулга нь дөрвөн түвшинтэй ба дээрээсээ хоёр дахь хамгийн аюултай нь юм. Энэ нь Японы ард иргэдийг тусгай зориулалтаас үл хамааран бүх аяллаас зайлсхийхийг уриалж байгаа билээ. Засгийн газар мөн 13 орноос гадаадын иргэдийн виз мэдүүлэхийг хориглохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: NHK