Саудын Арабын хэд хэдэн албан тушаалтан, түүний дотор хааны гэр бүлийн хоёр гишүүн ажлаасаа халагджээ.
Абдулазиз бин Фахад захирагчийн орлогчоос чөлөөлөгдсөн ба дөрвөн албан тушаалтны хамт Батлан хамгаалах яаманд “сэжигтэй санхүүгийн ажиллагаа” явуулсан гэж үзэн мөрдөн байцаалт явуулах болжээ.
Саудын Арабын захирагч гэгддэг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман засгийн газарт авлигын гэмт хэрэгтэй тэмцэх кампанит ажлыг удирдан явуулсан юм.
Энэхүү баривчилгаа нь ханхүүгийн засгийн эрхийг барихад тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн гэж шүүмлэгчид үзэж байна.
Эх сурвалж: BBC