Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар “Бид хуулийн хугацаанд хурлаа хийж, өчигдөр 23:10 цагт нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялалтаа буухиалж, энэ удаагийн сонгуульд бататгана. МАН-ын их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсаныг, харь газраас иргэдээ авчирч, хүнлэг хариуцлагатай байсанд итгэж итгэл хүлээлгэсэн. Нийслэлийг утаагүй, түгжрэлгүй, ээлтэй хот болгохыг зорьж байна. Тиймээс Улаанбаатар хотын унаган иргэний хувьд эдгээр асуудлыг сайтар тооцсоны үндсэн дээр мөн иргэдийнхээ итгэлийг даах чадвартай хүмүүсийг нэр дэвшүүллээ. Нийслэлийн МАН-ын 40 гаруй мянган хүний төлөөлөл болж 45 хүн нэр дэвшиж байна” гэлээ.
Нэр дэвшигчдийг тодруулахдаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн зарчмыг баримтлахаас гадна хоёр удаагийн суурь судалгааг үндэслэж, олон удаагийн ярилцлагын үр дүнд, эмэгтэйчүүдийн квотыг хуулийн хүрээнд хангах зэрэг шаардлгагыг үндэслэн эдгээр нэр дэвшигчийг тодруулсан гэв.
Нэр дэвшигчдийн 33.3 хувь нь анх удаа НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд эрх зүйч 10, улс төр судлаач 12, багш 4, инженер 5, эдийн засагч 5, эмч 1, нисгэгч 1, програмист 1, бизнесийн удирдлага 5, хөгжлийн удирдлага мэргэжилтэй 1 хүн нэр дэвшиж байгааг Д.Сумъяабазар хэллээ. Насны хувьд хамгийн залуу нь 36-тай бол хамгийн ахмад нь 50 настай.