Үе мөчний өвчин, булчин шөрмөсний суналт, хавдсан шөрмөс, нуруу болон булчингийн өвдөлтөнд өвчин намдаах зорилгоор цагаан гааны бэлдмэлийг хэрэглэх нь үнэхээр үр дүнтэй шалгарсан арга юм.
Энэхүү бэлдмэлийг бэлтгэхдээ:
– Цагаан гаа
– Далайн давс
– Сармис \\ 4 хумс \\
Цагаан гаа нь арьсанд халуу дүүгэх мэт мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд энэ нь өвдөж буй хэсэгт хүрч буйн шинж юм. Хэрвээ өвдөлт нь хүчтэй байгаа бол тэр халуун мэдрэмжийг алга болтол нь бэлдмэлээ тавьж өгөх хэрэгтэй. Хүүхдэд хэсэгхэн хугацаанд, маш бага хэмжээгээр хэрэглэж болно.
Бэлтгэл
– 1 ш цагаан гаа, 4 хумс сармис, 2 а\\ халбага давс бэлтгэнэ.
– Цагаан гаагаа хэдэн хэрчим зүсээд, маш сайн нунтаглаж өгнө. Зэвэрдэггүй гангаар бүрсэн саванд нухвал зүгээр.
– 4 ширхэг сармисаа хальслаад нухсан цагаан гаан дээрээ сармисаа, давсаа хийн дахин нухаж холино.
– Бэлэн болсон бэлдмэлээ өвчтэй хэсэгтээ түрхсэний дараа гялгар уут тавиад орооно.
Бэлдмэлээ дор хаяж 6-н цаг байлгаарай. Энэхүү бэлдмэл нь нуруу, нугас, үе мөчний өвчин намдаах зориулалттай бөгөөд шарханд хэрэглэж болохгүйг анхаараарай.