Засгийн газрын шийдвэрээр энэ оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө цагийг нэгээр урагшлуулж зуны цагийн тоололд шилжсэн билээ. Харин өнгөрсөн шөнө буюу баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00.00 цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар хойшлуулж, өвлийн цагийн тоололд шилжлээ.
Өвлийн цагийн тооллыг ирэх оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө хүртэл мөрдөх юм.Амар