Ж.Сүхбаатар МАН-ын
гишүүнээс өөрийн хүсэлтээр гарах тухай бичиг, батлахаа Дархан-Уул аймгийн 10
дугаар багийн намын үүрийн дарга Ж.Оюун гэх хүнд өглөө. Ингэснээр тэрээр МАН-д
албан ёсоор харьяалагдахаа больж байна. Өөрөө тайлбарлахдаа \”чөлөөт иргэн
боллоо” хэмээн бичжээ. Гэвч түүнийг МАХН-тай, тэр тусмаа Н.Энхбаяртай томоохон
тохиролцоо хийсэн гэдэг нь батлагдлаа хэмээн жиргээчид бичиж байна.
МАХН дотроо нэлээд
тэмцэлтэй байгаа. Томоохон албан тушаалтнууд нь хоорондоо нударга зөрүүлсэн
тухай шар мэдээллүүд хэвлэлээр их цацагдах боллоо. Энэ үед Н.Энхбаярын итгэлийг
дааж, өөрийг нь эзгүй үед намыг нь удирдаад явчих хүн хэрэгтэй. Магадгүй тэр
хүн нь Ж.Сүхбаатар байж болох юм.
Түүнийг МАН-ын
чадвартай боловсон хүчин хэмээн улс төрчид үнэлдэг. Гэвч МАН Ж.Сүхбаатарыг үл
тоомсорлох болсон. Тиймээс л өөрийг нь тоож байгаа хүн зүтгэхээр шийдвэрлэсэн
байх. Улмаар тоглолтыг дэс дараалалтайгаар гүйцэтгэж, эхлээд шар хэвлэлийн бай
болж, дараа нь намын батлахаа гардуулж, удалгүй МАХН-д тангараг өргөх вий гэсэн
таамгууд бичигдсээр байгаа юм.
МАХН-ын генсек
Г.Шийлэгдамба олон өдрөөр \”шилэрч” намын даргын итгэлийг алдаад байгаа сурагтай.
Тэгэхээр Ж.Сүхбаатарыг МАХН-ын генсек болчихсон явахад гайхах юм алга. Тэр одоо
чөлөөт иргэн. Тиймээс аль намд элсэж, ямар албан тушаал хаших нь түүний л
эрхийн асуудал. Зохиол яаж бичигдсэн тэр дагуу л явагдаж байна.
Гэхдээ энэ бүгдийг
улс төрийн хэллэгээр, ер нь энгийнээр ч тэр \”урвалт” гэж тайлбарлаж байгаа.
А.Аюуш