Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 27 чиглэлийн 36 автобусыг дундын 13 зогсоолоос явуулж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
Хотын захаас хөдөлгөөнөө эхэлдэг автобуснууд хүн нь дүүрэхээр Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хорооллын автобусны буудал дээр зогсдоггүй гэх гомдлыг иргэд хэлж байгаа. Тиймээс хотын төв болон баруун, зүүн, урд, хойд хэсгийн ачаалал ихтэй дундын зогсоолуудад хоосон ирж, зорчигчдыг авах зохицуулалтыг хийсэн байна.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэв.
Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар