Сонгуулийн ерөнхий хороо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод болон залуучуудын “УБ паспорт”, “Мину хота”, “Өглөө” кампанит ажлын зохион байгуулагчид орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоог хангах тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.
“2020 оны орон нутгийн сонгуульд нийт 16.5 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна”
Энэ үеэр СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “2020 оны орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад нийтдээ 16.5 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна.
Мөн цар тахалтай холбоотойгоор сонгуулийн үеийн ариутга халдваргүйжүүлэлтийн ажилд Засгийн газраас 483 сая төгрөг баталсан.
Энэ удаагийн сонгуулийг УИХ-ын өмнөх сонгуулийн үетэй адил хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх байдлаар зохион байгуулна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны үеэр 1.5 метрийн зай хэмжээг барих бөгөөд амны хаалтыг заавал зүүнэ.
Сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа субъект амны хаалтаар хангаж болно. Гэхдээ амны хаалт нь сонгуулийн сурталчилгааны ямар нэг шинж чанарыг агуулаагүй байх ёстой.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг УОК болон Онцгой байдал болон Сонгуулийг зохион байгуулах байгууллага хамтран явуулна” хэмээн сэтгүүлчийн асуултад хариусан юм.