Монголчууд бидний нэгэнт танил болсон, ард түмнээ \”Баатар” хүү хэмээн өргөмжлөгдөөд буй А.Цэрэнтогтох хүү Солонгос улс дахь эмчилгээ нь дуусаад 2015 оны 08 сарын 15-ны өдөр эх орондоо ирлээ.
Сайхан сэтгэлт Монгол ахан дүүс А.Цэрэнтогтох хүүд туслах хандивын гараа сунгасан төдийгүй МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооноос зохион байгуулсан \”Ахыг аваръя” аяны хүрээнд Гадаад хэргийн яамны дэд сайд хатагтай Ю.Оюундариар уламжлуулан Монгол дахь БНСУ-ын Элчин сайд ноён У Сун-тай холбогдож А.Цэрэнтогтох хүүгийн эмчлүүлж байсан эмнэлгийн эмчилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх, ар гэрийнхэнд нь виз гаргаж өгөх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж дэмжсэн билээ.
А.Цэрэнтогтох хүүгийн аав, ээж мөн А.Цэрэнтогтох хүү өөрөө 2015 оны 08 сарын 20-ны өдөр Солонгосын элчин сайд ноён У Сун, Гадаад хэргийн дэд сайд хатагтай Ю.Оюундарь нартай уулзаж талархсан сэтгэлээ илэрхийллээ.
Солонгосын Элчин сайд ноён У Сун хүүгийн гэр бүлийнхэн мөн МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооны төлөөлөл залуучуудыг найрсагаар хүлээн авч, А.Цэрэнтогтох хүүд цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсч, мөн Солонгосын Элчин сайдын яамны ажилтанууд А.Цэрэнтогтох хүүгийн цаашдын эмчилгээний зориулж хандив цуглуулсныг ноён У Сун хүүд гардуулан өглөө.
А.Цэрэнтогтох хүүд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Элчин сайд ноён У Сун, Элчин сайдын яамны хамт олон мөн Гадаад хэргийн яамны дэд сайд Ю.Оюундарь нарт МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооны нийт гишүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.