Энэ оны хоёрдугаар сард Парис, Дюсселдорфийн Их дуулгаас хойш зохион байгуулагдаагүй Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийг үргэлжлүүлэхээр болсон байна.
Удтал хүлээлгэсэн цуврал тэмцээнүүдийн эхлэл Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 23-25-ны өдрүүдэд явагдахаар товлогдлоо. “Будапешт-2020” Их дуулгад одоогийн байдлаар Монгол, Бразил, Итали, Франц, Гүрж, Азербайжан, Герман зэрэг 64 улсын 544 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Энэ удаагийн “Будапешт-2020” Их дуулга нь улирлыг дахин эхлүүлж байгаа төдийгүй “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээний нэг болж байгаараа ихээхэн онцлогтой. Тус тэмцээнд Монгол улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй зургаан жинд нийт 21 жүдоч барилдахаар болсон байна.
Эрэгтэйчүүдийн:
• 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд,
• 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах,
• 73 кг-д Л.Анхзаяа,
• 81 кг-д С.Моллаи, Г.Болор-Очир,
• 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн,
• +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Б.Мандалбат,
Эмэгтэйчүүдийн
• 48 кг-д Г.Наранцэцэг, А.Нямхишиг,
• 52 кг-д Б.Хорлоодой,
• 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг,
• 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Буянжаргал,
• -78 кг-д О.Мөнхцэцэг,
• +78 кг-д Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эх орноо төлөөлөн барилдана.