УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохоор болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан компани.
Тус компанийн удирдлагуудыг Засгийн газар, цаашлаад эрх барьж буй улс төрийн намаас санал болгож компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс томилдог. Өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүү томилогдон ажиллаж байгаа.