Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Калифорниад байрлах Фэйсбүүкийн төв байранд зочилжээ. Тэрээр асуулт хариултын үед Дэлхийн бүх удирдагчдын хувьд мөн миний хувьд цахим ертөнцөөс зугтах аргагүй болсон хэмээсэн байна. Ноён Моди нь дижитал хэлбэрийн хэрэгслийг маш сайн ашигладаг бөгөөд цахим хэрэгслийг түлхүү ашигладаг байна. Түүний хэлсэнээр нийгэм цахим хэрэгслийг буруу ашиглах тохиолдол их бөгөөд буруу тал руугаа хөгжиж байна. Мөн цахим ертөнцийн төв нь Фэйсбүүк юм. Түүнийг ингэж хэлж байхад ард нь Фэйсбүүкийн шинэ мэдээлэл нь урсаж байсан аж. Түүний хувьд АНУ-д айлчлал хийж байгаа бөгөөд Энэ даваа гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай айлчлал хийх юм байна.
Б.Нараа