Монгол Улс газар
нутгаараа дэлхийд 18-т харин нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр
дэлхийд хоёрт ордог. Өргөн уудам нутагт 3 сая Монголчууд эрх дураараа амьдарч
болно гэсэн үг. Монгол хүн бүр өргөн уудам газар нутгийг эзэмшиж, өмчлөх ч
боломжтой. Гэхдээ иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн
бүр нэг удаа гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрыг үнэ төлбөргүй өмчилж авч
байгаа.
Ингэхдээ аймаг,
нийслэл, орон нутгаас зааж өгсөн газарт \”газар өмчлөх эрхтэй”. Түүнээс аль
дуртай газраа өмчлөнө хэмээн хашаа хатгаж болохгүй. Тодруулбал, Дархан цаазтай
газар нутаг, гол усны эх, булаг, шандны хөвөө газраа газар өмчлөх боломжгүй.
Тэгвэл Эрдэнэт
хотод \”ходоод”-ны өвчинг анагаагч рашаан бүхий ногоон бүсэд иргэд газар
өмчлөхөөр хашаа хатгаж, гэрээ барьж эхэллээ. Гэхдээ тэд сайн дураараа тэд очоод
буучихсангүй. Харин УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн \”газар өмчилж болно”
гэсэн мэдээллийн дагуу өнгөрч 26-ны өдөр гэр барьж, буудаллаж эхэлжээ.
Гэвч Л.Гүндалай нь
ийм мэдээлэл олон нийтэд тарааж, иргэдийг цуглуулснаараа Монгол Улсын газрын
тухай хуулийн 31-р зүйлийн 31.2, Хот байгуулалтын тухай хуулийн 23-р зүйлийн
23.1.4, 24-р зүйлийн 24.1.5 дахь заалтыг зөрчжээ.
Энэ хэсэг газар нь
хот орчмын \”ногоон бүс” ангилалд багтаж, нөөцөд авсан газар бөгөөд Орхон
аймгийн ИТХ-аас 2013 онд баталгаажуулжээ.
Харин Л.Гүндалай
өөрийн хууль бус үйлдлийнхээ хариуд \”Чадалтай нь надтай хамт тэмцээд газраа ав.
Газар авч чадахгүй нь чацга царайлаад эндээс явцгаа. Энд Эрдэнэтийн ногоон бүс
байх нь надад хамаагүй. Аймгийн газрын алба энд газар өгөх асуудлыг
шийдвэрлэдэггүй юм. Би мэдэж байна” хэмээн цугласан олон хэлж, бас ч үгүй
доромжилж орхиод явлаа. Эрдэнэтийн газрын албаныхан гэж Ерөнхийлөгчийн хэлдгээр яасан ч \”гүлдийсэн\” юмнууд байдаг юм. Хэн дуртай нь ирээд л дур зоргоороо аашилж, таахалзаж байхад хууль дүрэм сахиулаад, болохгүй бол хорьж саатуулж байгаад хууль дүрэмтээ улс гэдгийг ойлгуулж болдоггүй юм уу.
Иргэд ядарч байна.
Тиймээс үнэгүй, хямд гэсэн болгон руу хошуурч байгаа. Гэтэл түүгээр нь шоуддаг
үзэгдэл улам л олшрох шинжтэй. Мобиком 20 төгрөгний үнэтэй дугаар зарж,
иргэдийг доромжилсон. \”Эксклүзив” компани үнэгүй хувцас тараана хэмээн иргэдийг
\”номин”-гийн урд цуглуулж, хулхидсан. Үүний дараа Л.Гүндалай гэх \”сонгогдох тойроггүй
болсон хүн” иргэдээр хууль зөрчүүлж, шоудаж байх жишээтэй.
Монголчууд үнэхээр
тэсвэр, тэвчээртэй ард түмэн юм. Хоосон, ядуу, ядарсан, чацганууд хэмээн
хараалгуулж, доромжлуулсан ч шүд зуун харсаар л байдаг. Харин тэд иргэдийг
доромжилж, өөрийн хүслийг гүйцэтгэсээр. Гэвч ийм явдалд удахгүй төгсгөл ирнэ
гэж найдаж байна.
А.Аюуш