“Сүүлд ашиглалтанд орсон 20-н сургууль, цэцэрлэгийн 40%-иас хорт хавдар үүсгэгч химийн бохирдол илэрсэн. Үр хүүхдүүдээ багаас нь хавдараар өвчлөх суурийг зарим барилгын компаниуд, стандарт шаардлага хангаагүй барилгыг хүлээж авч байгаа хүмүүс тарьж байна” гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрээр удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд Нийслэлийн холбогдох албаныхантай уулзаж, тодруулж байгаа аж.